Буудлага спортын дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн жилдээ дэлхийн цомд финалдсан шилдэг тамирчид урилгаар оролцдог уламжлалтай. Энэхүү тэмцээнд манай улсаас ОУХМ О.Есүгэн, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг багшийн хамтаар Энэтхэг улсын Шинэ Дэли хотод очоод байна.
Тэмцээн маргааш Улаанбаатарын цагаар 12:15 цагаас 50 метрийн гурван байдлын дасгалаар эхэлнэ.