Даваа гарагийн өглөө, Шри Ланкын нэгэн үйлдвэрт уурын зуух дэлбэрснээр нэг хүн амиа алдаж, 19 хүн гэмтэж бэртжээ.
Цагдаа нарын мэдээлж буйгаар, 52 настай нэг хүн нас барж, бусад нь ойрхон эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Уурын зуух ажиллах явцдаа хэт их даралт үүсгэснээс уг дэлбэрэлт болсон хэмээн мэдэгдэв. Цагдаа нар уг ослыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Одоогийн байдлаар, Шри Ланка улсад ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар үндэсний хэмжээний бодлого байхгүй байгаа хэмээн тус улсын Эрүүл Мэндийн Сайд хэлэв.
Эх сурвалж: Xinhua News