Монгол Улсын "Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх" хоёрдугаар шатны төслийн хүрээнд “Барилгын хүчитгэл” сэдэвт сургалт, семинар Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Хоёр өдрийн турш үргэлжилж буй тус сургалт семинарт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантулга, ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияги болон ШУТИС, ААНБ-ын төлөөлөл, холбогдох ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Барилгын хүчитгэлийн зураг төсөл, угсралттай холбоотой барилгын дүрмүүдээр дамжуулж гамшигт тэсвэртэй хотыг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог.
Тухайлбал, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээний аргачлал, өргөгт, ган, модон бүтээцтэй барилгын хүчитгэлийн аргачлал, тооцоолол зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцлоо.
Сургалтын хоёр дахь өдөр НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд барилгын хүчитгэлийн үзүүлэн сургалт, газар хөдлөлтийн сургалтын танхим, газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмжтэй танилцах дадлага хийсэн юм.