Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Жин ирэх сард шинэ бие даасан цомгоо гаргахаар болсныг түүний агентлаг өнөөдөр мэдээлэв.
Цомгийн нэр нь “Happy” бөгөөд 11-р сарын 15-нд нээлтээ хийх юм.
Тэрээр энэ оны 6-р сард цэргийн албанаас халагдсаныхаа дараа олны өмнө тун цөөн гарч ирсэн билээ. Хамгийн сүүлд Жин MBC телевизийн энтертайнмент хөтөлбөрт оролцсон байна.
Мөн тэрээр ирэх онд нээлтээ хийх Netflix-ийн "Wild Kian's Inn" солонгос шоунд оролцохоор болсноо саяхан мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Korea Times