Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу даваа гарагт, НАСА-гаас Бархасбадийн дагуул сар луу амьдралын нөхцөл байгаа эсэхийг судлахаар сансрын хөлөг хөөргөсөн байна. Бархасбадийн дагуул тус Европа хэмээх сарны гадаргуу дээрх нууцлаг далайд амьдрал байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Тус Европа Клиппер хөлөг Бархасбадид хүрэхийн тулд таван жил хагасын хугацаа зарцуулна. Уг асар том хийн гаригийн тойрог замд сансрын хөлөг орсноор Европад дөхөж очих ажээ. Европагийн мөсөрхөг гадаргуу доор гүн далай байгаа гэдэгт эрдэмтэд нэлээд итгэлтэй байна. Хэрэв тэнд ус байгаа бол амьдрал байх боломжтой учраас уг дагуул сарыг ирээдүйд амьдрах хамгийн боломжтой газар хэмээн таамаглаж байгаа юм.   

 Европа Клиппер сансрын хөлөг уг саран дээр амьдрал хайхаар очиж буй биш, харин амьдрал тэтгэх зүйлсийг хайх бөгөөд органик нэгдлүүд болон бусад сэжүүрүүдийг хайж олох зорилготой юм. 

Эх сурвалж: Associated Press

 

Таны сурталчилгаа