Цаг үеийн мэдээ

Алдарт загварын шоу 2018 оноос хойш анх удаагаа Tyra Banks, Gigi Hadid, Adriana Lima болон бусад олны танил дүрүүдээр эргэн ирлээ.

Энэхүү арга хэмжээг бид гялалзсан сахиусан тэнгэрийн далавч бүхий компанийн нэрийн хуудас болсон дотуур хувцсаар нь алдахгүй билээ. Энэ удаа шоунд Blackpink-ийн Lisa, Tyla болон Cher зэрэг алдартнууд оролцсон юм.

Загвар өмсөгч Mayowa Nicholas тав жил гаруй завсарласны дараа шоу өөр болно гэж бодож байгаагаа хуваалцав. Тэрээр “Энэ жил  эмэгтэйчүүдийн жил юм шиг сайхан санагдаж байна. Хүн бүр өөр, өөр гарал угсаатай ч, бид бүгдээрээ энэхүү гайхалтай шоуг хийхээр нэгдсэн. Энэ удаа өмнөх шоунуудаас өөр болно гэж бодож байна" гэжээ.

2019 онд цуцлагдсанаасаа хойш таван жилийн дараа дахин хийж буй уг загварын шоуг энэ жил 10-р сарын 15-нд Нью-Йорк хотоос шууд дамжуулсан байна. 

Эх сурвалж: today.com

Таны сурталчилгаа