Самрын тоосонцор онгоцны агаарт тархдаг гэсэн нийтлэг ойлголт байдаг тул агаарын тээврийн компаниуд зорчигчдыг онгоцонд самар идэхгүй байхыг уриалдаг.
Их Британийн Иргэний нисэхийн ерөнхий газар мэргэжилтнүүдээс энэ талаар судлаж өгөхийг хүссэн байна. Харшилын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, нислэгийн үед зарим хүмүүсийн харшлыг хөдөлгөхгүйн тулд зорчигчдын самар идэхийг хориглоно гэдэг юу л бол, гэхдээ тэд өөрсдийн суудлыг нойтон салфеткаар арчиж цэвэрлэх хэрэгтэй гэв.
Хоол хүнсний жижиг үртэс зорчигчийн суудал, хоолны тавцан болон урдах дэлгэцэн дээр наалдсан байдаг нь харшилтай хүмүүсийн гар, ам, нүүрэнд хүрдэг. Харин агааржуулалтын системээр дамжин самрын харшил үүсгэгч онгоцонд тархах боломжгүй гэж тэд судлагаагаар тогтоожээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, нислэгийн хооронд онгоцны кабиныг цэвэрлэх хугацаа бага байдаг тул ямар нэгэн хүнсний харшилтай хүмүүс онгоцонд түрүүлж суухыг зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд ингэснээр тэд өөрсдийн эргэн тойрныг өөрсдөө илүү сайн цэвэрлэж чадна гэж үзжээ.
Эх сурвалж: BBC