Энэ оны есдүгээр сарын 29-нд, Jessi-гийн нэгэн өсвөр насны фен түүнтэй зураг авхуулахыг хүссэн ч, Jessi-гийн хажууд байсан хүн түүн рүү хараалын үг хэлэн доромжилж, өөр нэг нь түүнийг цохиж хүч хэрэглэсэн байна. Jessi эхэндээ уг явдлыг зогсоох гэж оролдсон ч удалгүй тэднийг орхин холдсон аж. Уг хэргийн дараа Jessi тэрхүү хүч хэрэглэсэн хүнийг танихгүй гэж мэдэгдсэн.
Уг хэргийн хохирогч Jessi-г оролцуулан тэднийг шүүхэд өгсөн бөгөөд одоо хэргийн мөрдөн байцаалт явагдаж байна. 10-р сарын 16-нд Гангнам дүүргийн цагдаагийн хэлтсээс Jessi-г сэжигтнээр дуудан байцаалт авсан.
Хоёр өдрийн дараа буюу өнөөдөр Jessi-гийн агентлаг DOD түүнтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгож байгаагаа албан ёсоор зарлалаа.
Эх сурвалж: soompi.com