Цаг үеийн мэдээ

Дархан хотын Darkhan United Arena-д аравдугаар сарын 26-нд буюу энэ бямба гарагт Үндэсний дээд лигийн тоглолтууд болно. Дарханд болох лигийн тоглолтуудаас үзэгчдийн хүсэн хүлээж буй оргил тоглолт нь SG Apes болон Сэлэнгэ Бодонгууд багийн өрсөлдөөн юм. 

Эл хоёр багийн өрсөлдөөн өнгөрсөн улирлаас олны сонирхлыг татах болсон. Хоёр багийн эзэд сошиал хуудсанд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг. Тэр ч утгаараа SG Apes-ийн эзэн О.Мөнхжин болон Сэлэнгэ Бодонгуудын эзэн Л.Наранбаатар нар энэ бямба гарагийн тоглолтод 20 сая төгрөгийн бооцоог албан бусаар тавьсан байдаг. Өнгөрсөн улирлаас эхлэлтэй багийн эздүүдийн өрсөлдөөн сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаад байна. Бодонгуудын эзэн Л.Наранбаатар SG Apes багаас 4 тоглогчийг өөрийн багтаа элсүүлсэн. Мөн Бодонгуудаас SG Apes-т нэгдсэн А.Базаргүрийг эргүүлэн багтаа нэгтгэх гэсэн үйлдлээс болж багийн эздийн дунд сошиал маргаан үүссэн байдаг.

Таны сурталчилгаа