Цаг үеийн мэдээ

Монголын сагсанбөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн тоглолт Дархан хотод. Дархан хотын “Darkhan United” ордонд Үндэсний Дээд Лигийн улирлын гурван тоглолт аравдугаар сарын 26-нд зохион байгуулагдана. 

Эхний тоглолт эмэгтэй "Омни Хүлэгүүд" болон "Аравт" багуудын хооронд явагдах бол хоёр дахь тоглолт Сэлэнгэ “Бодонгууд”, “SG Apes” багууд тоглоно. Харин тус өдрийн сүүлийн тоглолт “Darkhan United” болон “INUT Yes’TLG” багуудын хооронд болох юм. 

Таны сурталчилгаа