Цаг үеийн мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков Казан хотод зохион байгуулагдаж буй BRICS-ийн дээд хэмжээний уулзалтын хажуугаар хэд, хэдэн уулзалтуудыг төлөвлөж байгааг хэвлэлийнхэнд мэдэгдэв.

Үүнд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас болон НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нартай цуврал уулзалтууд хийхээр төлөвлөж байгаа аж.

BRICS нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк, Иран, Египет, Этиоп, Арабын Нэгдсэн Эмират улсуудаас бүрддэг засгийн газар хоорондын байгууллага юм.

Тус цуврал уулзалтууд нь 10-р сарын 22-ны өдрөөс Шинэ Хөгжлийн Банкны ерөнхийлөгч Дилма Руссефтай хийх уулзалтаар эхлэх бөгөөд үргэлжлүүлэн Энэтхэгийн ерөнхий сайд Модитой уулзах юм. Мөн тус өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Эль Сиситэй уулзахаар төлөвлөж байгаа аж.  

Эх сурвалж: tass.com

Таны сурталчилгаа