Сонгомол бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баярдорж Монголын чөлөөт бөхийн холбоонд хоёр дэвжээ бэлэглэж, Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн заалыг шинэчлэхэд үнэтэй хувь нэмрээ орууллаа.
Тэрээр залуу үеэ дэмжиж сонгомол бөхийг хөгжүүлэх зорилготой бөгөөд ирээдүйд олон тив дэлхий, олимпын аваргууд төрж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулах болтугай хэмээн ерөөж МЧБХ-ны ЕНБД Б.Мянганбаяртай цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.