Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын түүхт 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний 14:00 цагт Спортын төв ордонд болох юм. Шагналын сан 20 сая төгрөг бөгөөд түрүүлсэн бөхийг 5 сая, их бага шөвөгт үлдсэн бөхчүүдийг 1.5 саяас 3 сая төгрөгөөр байлах юм.