Цаг үеийн мэдээ

Өдгөө 60 гаруй жилийн түүхтэй Монголын чөлөөт бөхийн гэр бүл өнгөрсөн долоо хоногийн бямба гараг буюу аравдугаар сарын 19-ны өдөр ээлжит их хурлаа МҮХАҮТ-нд амжилттай хуралдуулж өндөрлөлөө. Хуралд 21 аймаг, есөн дүүрэг, зургаан спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч, ахмадууд болон алдартнуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж хурлын ирцийг бүрэн дүүрэн хангав. 

Ээлжит их хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцлаа. 

Холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын ЕНБД Я.Содбаатар улиран сонгогдож чөлөөт бөхийн гэр бүлээ дахин удирдан чиглүүлэх хүндтэй үүргийг хүлээн авлаа.  

Хурлын үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж мөн төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонслоо. 

Таны сурталчилгаа