Цаг үеийн мэдээ

Монголын хөлбөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ баг U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Катарын нийслэл Доха хотод зочлон эхний бэлтгэлээ хийлээ. Манай багийн хувьд F группт Катар, Япон, Непалын хүчирхэг багуудтай нэг хэсэгт ороод байгаа юм. Мэргэжлийн хөлбөмбөгийн замналынхаа анхны гарааг Азийн хүчирхэг багуудтай эхэлж байгаа нь манай залууст томоохон туршлага болох юм.  

Монголын шигшээ баг эхний тоглолтоо талбайн эзэн Катарын шигшээ багтай, орон нутгийн цагаар аравдугаар сарын 23-ны 17:00 цагаас хийх бөгөөд хэсгийн бусад тоглолтоо аравдугаар сарын 25, 27-ны өдрүүдэд хийнэ. 

Таны сурталчилгаа