Цаг үеийн мэдээ

Уганда улс гепатит В –гийн халдварын тархалтыг бууруулахын тулд 500,000 тун вакциныг дөнгөж төрсөн хүүхдүүдэд болон насанд хүрэгсдэд хийсэн хэмээн нийгмийн эрүүл мэндийн агентлагаас мягмар гарагт мэдэгдэв.

Дэлхийн хэмжээнд Гепатит В-ийн вакцин хомсдолтой байсан ч нийлүүлэлт дахин сэргэсэн байна.  

2022 оны байдлаар Угандад уг өвчнөөр 1,250 хүн нас барсан бөгөөд хүн амын 6 орчим хувь буюу 2.7 сая хүн гепатит В-ийн архаг халдвартай байна гэсэн тооцоолол гарсныг ДЭМБ-аас мэдээлэв. 

Гепатит В вирус нь элэгний хатуурал болон элэгний хавдраар нас барах эрсдэлийг өндөрсгөдөг байна. Тус вирус нь халдвартай хүний цус болон бусад шингэнээр дамжин халдварлах боломжтой.

Эх сурвалж: Xinhua News

Таны сурталчилгаа