Флорида мужид Хелен, Милтон хар салхины дараа мах иддэг нянгийн тохиолдол ихсэж байгааг улсын эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Хиллсборо болон Пинеллас мужуудад аадар бороо, хүчтэй шуурганы улмаас үер болсны дараа далайн эргийн бүлээн усанд түгээмэл тохиолддог Vibrio vulnificus гэх бактери маш их болсон байна.
Энэ оны 9-р сарын 26-нд Хелен хар салхи болохоос өмнө Пинеллас мужид уг нянгийн нэг ч тохиолдол байгаагүй бол Хиллсбород ганцхан тохиолдол бүртгэгдсэн байжээ. Харин одоо Пинелласд 13, Хиллсбород долоон батлагдсан тохиолдол гараад байна.
Харин Флорида мужид Хелен хар салхины өмнө зургаан тохиолдол бүртгэгдээд байсан бол энэ сарын эцэст 24 хүртэл өссөн байна.
Бохирдсон ус залгих эсвэл ил шархандаа хүргэснээр, мөн бүрэн болгоогүй далайн хоол идсэнээр Vibrio vulnificus нянгаар халдварладаг. Мөн дархлаа султай, элэгний өвчтэй эсвэл ил шархтай хүмүүс уг нянд өртөх эрдэл өндөр байдаг ажээ.
АНУ-д жил бүр тус нянгийн 150-200 тохиолдол бүртгэгддэг бөгөөд халдвар авсан таван хүн тутмын нэг нь нас бардаг байна.
Үүнээс үүдэн Флорида мужийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн долоо хоногт, тус нянгийн халдварын хурдацтай тархалтаас сэргийлэхийн тулд иргэдийг үеийн уснаас хол байж сонор сэрэмжээ өндөрсгөхийг уриалав.
Эх сурвалж: CNN
DR. ADITYA
2024-10-23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00