2024 оны аравдугаар сарын 21-ний даваа гарагаас хойш Өмнөд Африкийн Зүүн Кейпид үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас хотын бүх хороолол үерт автаж, зам гүүр эвдэрч, 60 хүн амь насаа алджээ. Нас барсан хүмүүсийн дөрөв нь хүүхэд байсан байна. Нийт гурван мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Дэд бүтцэд учирсан хохиролд хамгийн багадаа 30 байшин нурж, 12 гүүр нурсан зэрэг нь тус бүс нутгийн сургуулийн үйл ажиллагаа тасалдахад хүрчээ.
Хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас үерийн гол шалтгаан нь ус зайлуулах хоолойг цэвэрлээгүй байсан талаар мэдээлджээ. Орон нутгийн засаг захиргааны барилгад хамгийн их хохирол учирсан бөгөөд Онц байдал зарлаад байна.