Азийн хөл бөмбөгийн холбооны шүүгчийн элит академид суралцаж буй Э.Нямсайхан Г.Нарангэрэл нар хоёр дахь жилээ амжилттай дүүргэж, энгэрийн тэмдгээ гардан авлаа.
Манай шүүгч нар элит академид дахин хоёр жил суралцах хэдий ч энэхүү энгэрийн тэмдгийг авснаар Азийн хөл бөмбөгийн холбооны 17 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнүүдэд ажиллах эрхтэй болж байгаа юм.
Харин элит академиа амжилттай дүүргэж, Азийн хөл бөмбөг холбооны элит шүүгч болсноор манай тивийн бүхий л тэмцээнүүдэд ажиллах эрхтэй болно.
Азийн хөл бөмбөгийн холбоо нь элит шүүгчдээ гурван жилийн академичилсан сургалтаар бэлддэг болсон бөгөөд уг академид 27 улсын 44 шүүгчийг хамруулж байна.
Манай тивээс ДАШТ-ийг шүүдэг бүхий л топ зэрэглэлийн шүүгч нарыг бэлддэг шилдэг дасгалжуулагч, сургагч багш нар энэхүү академид багшилдаг.