Цаг үеийн мэдээ

БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгч, аврагчдын сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдаж байна. 

Энэ сарын 22-31-ний өдрүүдэд болж байгаа тус сургалтаар гамшиг, аюулгүй байдлын менежмент, хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа, утаат орчинд эрэн хайх, аврах ажиллагаа, аврах хэрэгслийг ашиглах арга, анхан шатны яаралтай тусламж үзүүлэх талаар мэдлэг эзэмшиж байгаа юм. 

Мөн аж үйлдвэрүүдийн галын аюулгүй байдлын менежментийг судлах, гал сөнөөгчдийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн менежмент болоод БНСУ-ын Галын хүрээлэн, Гамшгийн хяналтын төв, Гал түймэртэй тэмцэх газар зэрэг байгууллагуудтай танилцах айлчлалыг хийж байна. 

Таны сурталчилгаа