Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн прокурорын газартай хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр /2024.10.29/ зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр энэ төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн судалгаанд үндэслэн цаашид мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал, хохирогч төвтэй ажиллах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр санал солилцлоо.