Өчигдөр буюу 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд үйл ажиллагаа эрхэлдэг гэр цэцэрлэгт хүүхэд нас барсан хэрэг гарсан. Уг хэргийн талаар "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт нэг нас хоёр сартай эрэгтэй хүүхэд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийн талаар сурвалжиллаа.
Хүүгийн ар гэртэй холбогдов. Хүүгийн ээжийн нагац эгч ярихдаа “Өглөө зүв зүгээр хүүгээ оруулж өгөөд ажилдаа явсан. Өдөр цэцэрлэгээс нь залгаж эмнэлэг рүү авч явж байна гэж хэлсэн. Гэтэл цагдаад мэдээлэл өгөхдөө "Хүүг амьсгал хураасан байна аа" гэж дуудлага цэцэрлэгээсээ өгчихсөн байсан. Хахаад унаад тийчилж байхад нь хараагүй өнгөрчихсөн. Хөдөлгөөнгүй хэвтэж байхад нь унтсан гэж бодоод орхичихсон юм байна лээ. Эмнэлэгт очиход хумс нь хөхрөөд ар нуруунд нь хүүрийн толбо гарчихсан байсан. Цэцэрлэг ч гэж дээ одоо бодоход Хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг газар байсан юм уу даа” гэв.
Ингээд Боловсролын яамнаас энэ талаар тодрууллаа. Боловсролын яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Хүүхэд харах үйлчилгээний бодлогыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хариуцдаг. Харьяа агентлаг Гэр бүл, хүүхэд хөгжлийн газраас хяналтаа тавиад явдаг. Зөвшөөрлийг нь дүүргийн Засаг дарга нь олгодог юм байна” гэлээ.
-Хэрэг гарсны дараа яамнаас ямар нэгэн тодруулга авсан уу?
-Хэрэг гарсны дараа хариуцсан хүнээс нь тодруулга авахад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн байна гэдэг хариуг өгсөн.
-Тусгай зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа эрхэлсэн тэрхүү цэцэрлэгт ямар хариуцлага тооцох вэ?
-Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа. Хэргийг шалгаж дууссаны дараа хариуцлагын асуудал яригдах байх гэх мэдээллийг өглөө.
Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хэлтсийн дарга Н.Хөхөөгөөс тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэдэн Хүүхэд харах үйлчилгээний газар байдаг юм бол?
-Одоогийн байдлаар 12 хүүхэд харах үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлж байна. 154 хүүхэд хамрагдаж байгаа.
-Хяналт шалгалтыг хэрхэн хийдэг вэ?
-Сар бүр хяналт шалгалтыг зохион байгуулдаг.
-Хүүхэд харах үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаарддаг уу. Ямар стандарт, үзүүлэлтүүдийг заасан байдаг вэ?
-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гээд тусдаа хууль бий. Хуулийг дагаж гарсан Хүүхэд харах үйлчилгээний нийтлэг стандарт гэж Монгол Улсын стандарт байгаа. Энэ стандарт, хуулийг хангаж ажиллах ёстой. Үүн дээр манай байгууллагаас сар бүр хяналт тавьдаг гэсэн үг.
-Тэгэхээр өчигдөр хэрэг гарсан газарт шалгалт хийсэн үү?
-Тусгай зөвшөөрөлгүй газарт шалгалт хийх боломжгүй.
-Тухайн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байсан хүмүүстэй уулзсан уу. Тайлбар мэдээлэл авсан болов уу?
-Мэдээлэл авъя гэж холбогдсон. Байцаалт өгч шалгуулж байгаа гэдэг байдлаар өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгөөд явж байна гэсэн хариуг өгсөн.
Ингээд Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Чулуунцээлтэй холбогдов. Тэрбээр “Тухайн газар нь цэцэрлэг биш. Хүүхэд нас барсан хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ гэр цэцэрлэг биш. Цэцэрлэг нь 2-5 насны хүүхдийн сургалтын үйл ажиллагааг явуулдаг газрыг хэлнэ гэж хуульдаа заасан. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа болохоор өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
Цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрөлгүй байсныг тодруулахад “Урьдчилсан байдлаар Хүүхэд харах үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдсон. Мөн хяналтын камер тухайн газарт суурилуулаагүй байна лээ” гэсэн хариултыг өгсөн юм.
С.ОТГОНБАЯР
Зочин
2024-10-30
Ямар нүүрээ өмгөөлөгч авч өмгөөлүүлдэг бнаа.
2024-10-31
Үндсэн хууль зүйн эрхийн хүрээндээ өмгөөлөгч авч хууль эрх зүйн байдлаа хамгаалуулах бүрэн эрхтэй. Энэнд нээх нүүр яриад байх хэрэггүй. Хэрэгт орсон хариуцлага алдсан алдаа хийсэн хүн бүхэн муу хүн эсвэл алуурчин нийгмийн хог байдаггүй юм. Өөр дээр чинь ирээгүй зовлон Өөрөө туулаагүй тавилан хоёрт хөндлөнгийн шүүмж хийгээд хэрэггүй. Амаа татаж бие сэтгэлэ тархиа цэгнэж сур. Чи өөрөө ийм байдалд орвол өмгөөлөгч авахгүй ичих нүүрээ наагаад хуулийн өмнө очих байсан уу? Бод!!!!!!
Solongo
2024-10-30
Хүүхэд ямар шалтгаанаар өнгөрснийг мэдээгүй байж байж хүн болгон цэцэрлэгийн багш руу буруу өгөх шаардлага байхгүй ээ. Хүүхэд Цэрэндээ алхаж болно. Бас бус шалтгаан байгаа л байх. Гэхдээ шүүх шинжилгээ задлан явуулаад бүх юм тодрох байлгүй дээ. Юу юугүй нэг тал руу хамарсан юм. Яриад байх юм аа. Үр хүүхдээ алдсан эцэг эх ч бай тэр хүүхдийг ийм байдалтай байсныг мэдээгүй. Багш ч бас хэцүү л байгаа байхаа.
zochin
2024-10-31
ugaasal buruu baina shdee hvvhed hahaj bhd toogoogui ywsan ter bagshiin buruu ter bagsh hahaj bhd ni ymar negen ym hiisen bol ter huuhed odoo iim baidald orku baisii ymarch hariutslaga alga zgr zailuulah heregtei
2024-10-31
Үндсэн хууль зүйн эрхийн хүрээндээ өмгөөлөгч авч хууль эрх зүйн байдлаа хамгаалуулах бүрэн эрхтэй. Энэнд нээх нүүр яриад байх хэрэггүй. Хэрэгт орсон хариуцлага алдсан алдаа хийсэн хүн бүхэн муу хүн эсвэл алуурчин нийгмийн хог байдаггүй юм. Өөр дээр чинь ирээгүй зовлон Өөрөө туулаагүй тавилан хоёрт хөндлөнгийн шүүмж хийгээд хэрэггүй. Амаа татаж бие сэтгэлэ тархиа цэгнэж сур. Чи өөрөө ийм байдалд орвол өмгөөлөгч авахгүй ичих нүүрээ наагаад хуулийн өмнө очих байсан уу? Бод!!!!!!
2024-10-31
Huuli esnii zovshoorol bhgui baij yah gej hunii. Nylh huuhduudiig avdag bnaa . Ene bol mash tom aldaa shuu
zochin
2024-10-31
ugaasal buruu baina shdee hvvhed hahaj bhd toogoogui ywsan ter bagshiin buruu ter bagsh hahaj bhd ni ymar negen ym hiisen bol ter huuhed odoo iim baidald orku baisii ymarch hariutslaga alga zgr zailuulah heregtei
Sara
2024-10-31
Тусгай зөвшөөрөлгүй бол шалгахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ. Харин тусгай зөвшөөрөл нь байна уу, тусгай зөвшөөрөлгүй газар байна уу гэдгийг хамгийн түрүүнд хянаж байх ёстой юм байгаа биз дээ. Юу ч яриад байгаа юм