Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Хуримтлалын сан”-ийн хүрээнд хэрэгжих орон сууцжуулалтын тогтвортой санхүүжилтийн төлөвлөлтөө ярилцлаа. Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон. 2023 оны байдлаар 996.9 мянган өрхийн 71 хувь нь орон сууцгүй байна.
Дэлхийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй, ариун цэврийн байгууламжаа бүрэн шийдсэн амины орон сууц нэмэгдүүлэх боломжийн талаар судалгааг хийлгэсэн.
Цаашдаа ипотекийн зээлийг дан ганц өндөр орон сууцанд зарцуулах биш ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ хүсэлтэй иргэдэд олгоно. Мөн орлогод нийцсэн хүртээмжтэй орон сууцны хөтөлбөрт анх удаа байр авч байгаа залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл зэрэг ЗОРИЛТОТ БҮЛЭГ-ээ түлхүү хамруулна.
Ирэх жилүүдэд ипотекийн санхүүжилт, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, амины орон сууцны стандартыг шинэчилж ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болгох боломжийг бүрдүүлэх, шаардлагатай дэд бүтэц, цахилгаан хангамжийг нэмэгдүүлж, аймаг, орон нутагт олгох ипотекийн зээлийн ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ажиллаж байна.
2024-10-29
Хэдий болтол ДБ,ОУВС,АХБ ы заавраар явхын. 34 жил эдний заавраар явлаашдээ. Сайжирвал сайжирхаар боллоо. Бидэнд чинь өөрийн толгой бхгүй юу. Худлаа гэдэг нь энэ олон жилийн уналтаас харагдаж бнашдээ. Дахиад хэдэн жил толгойгүй юм шиг эдний дохиогоор хөдлөх үү. Одоо болоо бишүү. Зайлуулаач наадуулаа.