2024 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олон нийтийн ажилд оролцох бололтой. Эрч хүч нэмэх биеийн тамираар хичээллэхэд тохиромжтой. Гол зорилгоо зөв тодорхойлж, хичээнгүй хөдөлмөрлөж чадвал та хүссэн зүйлдээ хүрэх боломж авах болно. Амьдралын эрч хүч ихсэх тул бусдыг өөртөө татах чадвар өндөр байна. Олон хүнтэй харилцаа холбоогоо сайжруулах боломжтой.
Үхэр: Хуучин дурсамж сэдрээх хэн нэгэн гарч ирнэ. Таны амьдралын нэгээхэн хэсэг болсон найз нөхөд хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Аливаа таагүй зүйлийн учрыг олох гэж хэн нэгнийг буруутган болгох гэж хичээх хэрэггүй. Ямар ч нөхцөл байдалд асуудлын голыг олж, тал талаас нь бодох хэрэгтэй.
Ихэр: Улс төрийн үйл ажиллагаа, нийгмийн харилцаанд гар бие оролцох хүсэл төрнө. Гэвч энэ нь таны хувийн амьдрал төдийлөн ахиц дэвшил авчрахгүй. Мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, туршлага хуримтлуулах зэрэг төлөвлөгөө ч хүссэн хэмжээний үр дүнг авчрахгүй. Гагцхүү өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхыг хичээ.
Мэлхий: Өөрийн толгойгүй мэт бусдыг аялдан дагах хэрэггүй. Таны үйл ажиллагаа, санаа бодол бусдын тогтсон хэв маягтай зөрчилдөнө. Ямар ч тохиолдолд өөрийн нэр хүндийг нэгдүгээрт тавихыг зөвлөж байна. Төлөвлөөгүй аливаа зарлага нь таны дансыг нимгэлэх тул арвич, хямгач байдлыг эрхэмлээрэй. Чухал хэрэгцээндээ л зарлага гаргах хэрэгтэй.
Арслан: Шинээр хийж, бүтээн байгуулсан ажлынхаа үр шимийг үзнэ. Хамт олноороо бахархах сэтгэл төрж, хүрээлэн буй хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чадна. Энэ өдөр таны толгойд нь үргэлж бизнесийн шинэ санаанууд эргэлдэж түүнийгээ ажил хэрэг болгох гэж хичээнэ. Та ихэнх үед зөв гаргалгаа, оновчтой эхлэлийг тавьж чадна.
Охин: Амгалан тайван байдлаа хадгалж, өөрийн зорилгодоо хүрэхийг хичээгээрэй. Од эрхэс таныг үг үйлдэлдээ анхааралтай хандаж, мөнгө хөрөнгөтэй холбоотой ажилд бодлоготой байхыг зөвлөж байна. Олдсон боломжийг ч алдаж болохгүй. Хайр сэтгэлийн харилцаа болон ойр дотнын хүмүүсээ таагүй зүйлээс хамгаалах хэрэгтэй болно. Таны хүссэнээр бүх зүйл болно гэдэгт бүрэн итгэх хэрэггүй.
Жинлүүр: Худалдаа наймаа хийх болон эрүүл мэндээ анхаарахтай холбоотой үйл ажиллагаанд таатай. Ялангуяа түргэн сэтгэх чадвар, овсгоотой зан нэлээд амжилтыг олно. Энэ өдөр эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлэх найр наадам, чимээ шуугианаас зайлсхийхийг зөвлөж байна. Гэр бүлийн ярвигтай асуудлаа шийдэхэд таатай үе байна.
Хилэнц: Таны эрч хүч, эерэг энерги нь болж буй үйл явдлыг шударгаар үнэлэх боломжтой болгоно. Хувийн нөөц боломжийг зөв ашиглан бусдын шүүмжлэл, зөвлөгөөг сайн анхаарах хэрэгтэй байж магадгүй. Учир нь хэт их хичээл зүтгэл нь алдаатай байж мэднэ. Нийгэмд байр сууриа бэхжүүлэх, эргэн тойрны хүмүүстээ өөрийн хүрээллийг бий болгох зэрэг боломжуудыг зөв ашиглаарай.
Нум: Өөрийн ур чадвараар бус ямар ч хамаагүй аргаар амжилтад хүрэх гэж улайрах нь эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. Хэрэв та өөрийн авьяас, ур чадварт сэтгэл хангалуун бус байвал амжилтад хүрсэн нэр цуутай хүмүүсийн туршлагыг судал. Илүү сайхан зүйлийг мэдэрч, ямар нэгэн гарц олох болно. Залуу хүмүүс мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжийг сайн ашиглах үе.
Матар: Мөнгө санхүүгийн байдал бага зэрэг дордох тул бүх хэрэглээндээ арвич хямгач, тооцоотой байхыг зөвлөж байна. Өмнөх ажлаа түргэн дуусгах тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Ирээдүйн хэтийн төлөвөө тодорхойлох цаг тул хариуцлагатай байж элдэв амлалтад хууртагдахгүй, өөрийн толгойг бусдад мэдүүлэхгүй байхыг анхаар.
Хумх: Амар амгалан, тайван уужуу байдлыг мэдрэхийг хүснэ. Сүүлийн үеийн ажлын ачааллаа тайлж чадахгүй байсан нь таны эрүүл мэндэд хор хүргэж болзошгүй. Ажил албатай холбоотой уулзалт, хүлээн авалтад аль болох очих хэрэггүй. Зайлшгүй шаардлагатай асуудлыг итгэж болох хүндээ даатгаарай.
Загас: Хайр дурлалын романтик адал явдлаас татгалзах нь үүсэж болох таагүй үр дүнгээс сэргийлж болох юм. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлд нийцсэн хүнтэй уулзах таатай боломж гартал дэмий харилцаанд цагаа үрэх хэрэггүй. Харин гэр бүлтэй загасныхан өөрийн болон хайртай дотнын хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуул.