"Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийг дээрээс нь цохиж тодруулан баллаж, сохолж хадны өнгөрийг холтлон өргөсгөж гэмтээсэн" гэх мэдээллийн дагуу соёлын өвийн ажилтнууд газар дээр нь очиж шалгажээ. Ийн шалгалтын явцад Дуутын хадны бичээсийг ямар нэгэн байдлаар эмтэлж, гэмтээсэн ул мөр олдоогүй бөгөөд бүрэн бүтэн байна гэх мэдээллийг Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тамгын газрын дарга н.Цэдэн-Иш өглөө. Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байсан уг мэдээлэл худлаа гэдгийг тодотгов.
“Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ой энэ онд тохиож буй.