Говьсүмбэр аймаг, Баянтал сум гуравдугаар багийн “Их-Уул” гэдэг газарт ачааны автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 29-ний өдрийн 17:34 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “VOLVO-FH“ загварын ачааны автомашины араас иргэн Б-ын “Маяти-2” загварын ачааны автомашин мөргөж тус автомашины жолооч Б /44 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.