АНУ-ын Хавайн арлын Хонолулуд төвтэй Үндэсний цаг уурын албанаас агаарын даралт огцом буурч, уулархаг нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсон гэж мэдээллээ.
Мауна Кеа уул нь Хавай арлын хамгийн өндөр уул бөгөөд далайн түвшнээс дээш 4207,16 метрийн өндөрт оршдог.
Цаг агаарын байгууллагын мэдээллээр 14.5 см зузаан цас орсон байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ч цас, бороо холилдож орох төлөвтэй байгаа аж. Тиймээс аялагчдад үзэгдэх орчин хязгаарлагдах бусад төрлийн хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулсаар байна.
Хавайн арлуудын цаг агаар маш тогтвортой бөгөөд жилийн туршид температур бага зэрэг хэлбэлздэг. Хавай хоёр улиралтай. Зуны улирал нь тавдугаар сараас аравдугаар сар хүртэл, өвлийн улирал арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг байна. Зуны улирлын өдрийн дундаж температур 85 ° F (29.4 ° C), өвлийн дундаж температур 78 ° F (25.6 ° C) байдаг. Тус аралд их хэмжээний цас орсон нь цаг агаарын ховор үзэгдэл юм.