Цаг үеийн мэдээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЕТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр:

-Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил хэрхэн тэмдэглэж өнгөрөөх болон Чингис хаан одонг хэнд хүртээх талаар мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэж байна. Урд өмнөх жилүүдэд хийгдэж, уламжлал болсон үйл ажиллагаануудыг эл өдөр болно. Түүнчлэн шинээр зохион байгуулагдах зарим нэг үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил болгоё. Энэ жилийн тухайд Чингис хааны одонг хүртэх эрхмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар зарлана. Ерөнхийлөгч энэ өдөр Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн тухайлсан зарлиг гаргаж байгаа. Энэ зарлигт "Монгол бахархлын өдөр"-өөр гарын үсэг зурна. Монгол бахархлын өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр арваннэгдүгээр сарын 2-ны өдөр таарч байгаа. 

Үүнээс гадна Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно. Уг барилдаанаас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг бий болгож байгаа. Бөхчүүдийн уран мэхийг уралдуулан хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж түрүүлсэн бөхөд уг цомыг гардуулна.

Таны сурталчилгаа