Цаг үеийн мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Хүүхэд хамгаалал гэдэг салбар дундын асуудал. Ганцхан яам руу чихээд байж болохгүй. Салбар дундын зохицуулалтаар хяналт тавьдаг. Буман жаал хэмээх энэ цэцэрлэг нэг сард эцэг, эхээс 350 мянган төгрөгийн төлбөр аваад, 12 хүүхэдтэйгээр ажиллаж байсан. Харамсалтай нь хүүхэд харах үйлчилгээнийхээ зөвшөөрлийг аваагүй. Хувийн цэцэрлэгийнхээ зөвшөөрлийг ч аваагүй. Харьяа дүүрэг, багийн хэсэгтээ өнөөдрийг хүртэл тухайн хүсэлтээ гаргаагүй. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаад хүүхдийн амь нас эрсэдчихлээ. Үүн дээр яг ямар хуулиар хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал яригдана. Хоёр хуулиар хариуцлага хүлээх зохицуулалттай юм байна. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Зөрчлийн хуулиар “Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж, хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгоод, 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Эрүүгийн хуулиар энэ нь гэмт хэрэг хэмээн тогтоогдсон бол 2-8 жилийн хугацаагаар хорьж шийтгэх юм байна. Би хуулийн хүн биш учраас цагдаагийн байгууллага шалгаад хариуцлага тооцох байх.  

Таны сурталчилгаа