Цаг үеийн мэдээ

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газар Албан журмын даатгагчдын холбоотой хамтарсан сургалтыг өнөөдөр буюу /2024.10.30/ өдөр НЦУГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

Тус сургалт нь алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, иргэд болон цагдаагийн байгууллага хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх мөн алба хаагч, ажилтны ёс зүй, байгууллагын сэтгэл зүй, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. 

Сургалт нь энэ оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 05-ны хооронд  6 удаа зохион байгуулагдаж, сургалтад Тасгийн дарга, ахлах  эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, зөрчлийн байцаагч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер, хэв журмын цагдаа,  цагдаа жолооч, зохицуулагч, цагдаа зохицуулагч, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа зэрэг нийт 300 алба хаагч хамрагдаж байна.

Таны сурталчилгаа