Монголын уулчдын үндэсний холбооны мөсөнд авиралтын тамирчид мөсөнд авиралтын бэлтгэлээ эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан мөсөнд авиралтын хурдны болон техникийн хана барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ жил тамирчид бэлтгэлээ сайн хийснээр өмнөх жилийн амжилтуудаа улам ахиулах бүрэн боломжтой юм.
Иймд спорт дэмжигч, сонирхогчдыг хана барих хандивын ажилд оролцон тамирчдын амжилтад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Мөсөн авиралтын бэлтгэлийн ханын “Хурдны хана өндөр 16 м, өргөн 5,5 м”, “Техникийн хана урт 19,2 м, өргөн 4 м” байх юм.