Цаг үеийн мэдээ

Албани улсын Тирана хотод зохиогдсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож 59 кг-ын жинд МУГТ С.ЦЭРЭНЧИМЭД дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн боллоо. 

Харин 61 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.ЦОГБАДРАХ хүрэл медаль хүртэж эх орныхоо алтан соёмбот төрийн далбаагаа Тиранагийн тэнгэрт намируулсан бахдам амжилт гаргалаа. 

ОУХМ О.Сүлдхүү З.Болортунгалаг нар тус тус шагналт 5-р байрт орсноор манай тамирчид багийн дүнгээр эмэгтэй баг 4, эрэгтэй баг 6-р байрт эрэмбэлэгдлээ.

Таны сурталчилгаа