Налайхын барилгын материал, үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг хутгалсан байна. Нэгнийхээ бөөрийг нь сугалж, бөндгөрийг нь цавчих гэсэн цаасан дээр зурагдсанаас цааш барьж босоогүй байгаа паркийн даргыг барьж аваагүй, гадуур байцааж байгаа юм байна. УИХ-ын гишүүд төсвийн 50 сая төгрөгийг идэж уун, 5 одтой “Тэрэлж сүйх” буудалд төсөв хэлэлцсэн, төрийн дотоод хяналтынхан амралт цэнгээний Фукуок аралд 15 атгаалжин толгой хэлбэрээр аялан зугаалсан, хотын тендерийнхэн сонгуулийн ялатын дараа Хятадын Хайнаньд хэсэж яваад нэг нь амиа алдсан жигшүүрт цуврал үргэлжилсээр...