12 ордын арваннэгдүгээр сарын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ сарын эхээр уран бүтээлч, ажил хэрэгч уулзалтууд амжилттай болох болно. Харин шинэ содон зүйлийг туршиж үзэх гэж зүтгэх хэрэггүй. Ажил хэргийн санал ирэх ч та тийм ч амар шийдвэр гаргаж чадахгүй. Өндөр албан тушаалтантай зөрчилдөх, өөрийнхөөрөө муйхарлан зүтгэх зэрэг нь таны ажлын үр дүнд таагүй нөлөөг авчирна. Найз нөхдийндөө зочлох, гадуур гарч хөгжилдөх нь сүүлийн үед авсан стресс ядаргааг арилгахад сайн үр дүн үзүүлнэ. Хайр сэтгэлийн асуудалд хөнгөн хуумгай хандсанаар өөрийгөө асуудалд оруулж болзошгүйг санаарай. Сарын дунд үед хамтрагчаа зөв сонгож, хурдан сэтгэж чадвал хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэй байна. Төлөвлөсөн үйл ажиллагааны зардал урьдчилан тооцож байснаас өндөр дүнтэй гарч мэднэ. Энэ нь таныг санхүүгийн тогтворгүй байдалд оруулж магадгүй. Үнэтэй худалдаа наймаа хийхэд тохиромжгүй. Дотнын хүндээ сэтгэл баясгах үг хэлж, гэнэтийн бэлэг барь. Хувийн амьдралаа эмх цэгцтэй, эерэг таатай байлгах тал дээр сайн анхаар. Эелдэг найрсаг харилцаа өөртөө таатай байдлаар нөхцөл байдлыг эргүүлэх боломж олгоно. Сарын сүүл рүү санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тань найз нөхөд тань туслах болно. Ойр дотнын хүмүүс, найз нөхдийн санал зөвлөгөөг анхааралтай сонс. Амьдралын олон учрал тохиолыг хамтдаа даван туулсан найз нөхдөөрөө бахархаж, баярласан сэтгэлээ илэрхийл. Гадаад харилцаа тогтоох оролдлого амжилттай болох бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр амжилттай болно. Оногдсон үүрэг даалгавраа хийж шийдвэрлэх ур чадвар өндөр байна. Эрч хүчтэй байх бөгөөд ахуй амьдрал болон ажил хэрэгт хүрсэн амжилт, гаргасан үр дүндээ сэтгэл хангалуун байж чадна.Хайр дурлалын адал явдал нь ганц бие хүмүүст хайсан хүнээ олоход тусалж магадгүй.
Үхэр: Энэ сарын эхээр ердийн хэмнэлээр үргэлжилж байсан ажил төрөл гэнэтийн нөхцөл байдлаас болж илүү хурд хүч, ур ухаан шаардах болно. Цаг хугацааны хуваарь таныг маш ихээр дарамтад оруулж магадгүй. Таны орлогоос давсан зарлага гарах нөхцөл үүсэж мэдэх юм. Мэргэжлийн хувьд тодорхой ахиц дэвшлийг олохын зэрэгцээ хувийн байр сууриа баталгаажуулж чадна. Хайр дурлалын шинэ харилцаа амжилттай болно. Хайр дурлалын таатай харилцаа нь танд сэтгэлийн амар амгалан байдлыг мэдрүүлээд зогсохгүй амьдралд томоохон өөрчлөлтийг авчрах болно. Сарын дунд үед бүх зүйлээс түрүүлж гэр бүлийн асуудлаа шийдэх боломжийг од эрхэс танд өгч байна. Үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих шаардлага гарч ирэх ба таны оролцоо чухал байгааг мэдэрнэ. Таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд илүү илэн далангүй, халуун дулаан хувийн харилцаа үүсгэх хэрэгтэй. Хайртай хосууд гэрлэх санал тавих, үр хүүхэдтэй болох зэрэгт тохиромжтой байна. Ганц бие хүмүүсийн хувьд сайхан хайртай учирна гэдэгтээ итгэлтэй байж болно. Мэргэжлийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл гарвал ажлын туршлага нэн чухал байна. Сарын сүүл рүү хамтрагч нарын харилцаа таатай байх ба олон боломж олж ирэх гэрээ хэлэлцээр хийнэ. Ажлын идэвхээ алдахгүй барьж байх нь сонирхол татахуйц зүйлийг олж авах боломж олгоно. Гэхдээ ажил хэргийн явц өрнөл муутай, амжилттай ирээдүй харагдахгүй байх нь сэтгэлээр унах шалтгаан болж магадгүй. Тааламжгүй нөхцөл байдлаас болоод хэн нэгэнд өөрийн бодлоо хуваалцах сэтгэлээ онгойлгох хүсэл төрж мэднэ. Гэвч энэ нь тийм ч зөв санаа биш байх бөгөөд танд тайвшрал биш урам хугарал, таагүй сэтгэгдлийг авчрах ч магадлалтай. Бүхий нөхцөл байдал танаас анхаарал болгоомж, хянамгай байдлыг шаардах болно. Үг үйлдлээ зөв байлгаж, тодорхойгүй үйл ажиллагаа, том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж хичээх хэрэггүй. Уран бүтээлч хүмүүсийн чадвар нэмэгдэж хүсэл мөрөөдлөө бодит болгох нь тийм ч хол биш санагдах болно.
Ихэр: Энэ сарын эхээр мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх үе. Мөн хувийн амьдралдаа ч том өөрчлөлт гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таныг зовоож магадгүй. Сэтгэл санаа хямрах нь эрүүл мэнд муудах шалтгаан болох магадлалтай. Гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс таны хайр халамжийг үгүйлж, цагийг хамт өнгөрүүлэх шаардлага үүснэ. Өөрийн ажлын ачааллаа тохируулан, зарим жижиг сажиг асуудлыг мартах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүсийн өмнөөс ажлыг нь амжуулах, асуудлыг нь шийдвэрлэх үүрэг танд оногдож мэднэ. Зөөлөн сэтгэл, энэрэнгүй өгөөмөр зан гаргаж хэн нэгэнд гомдсон бол уучлах хэрэгтэй. Энэ сарын дунд үед гэнэтийн таагүй зүйлс ойр тойронд гарч болзошгүй тул аливаа асуудалд хариуцлагатай нухацтай ханд. Нөхцөл байдлаас болоод үйл явдал ямар ч үед таны эсрэг эргэж болно. Хайр дурлалын адал явдал өрнөл ихтэй байна. Зарим өөрчлөлт танд амжилтыг авчрах болно. Хайртай хосууд ирээдүйн амьдралдаа зориулж чухал өөрчлөлт хийхээр зорьсон бол хойшлуулах хэрэггүй. Зарим хөрөнгө оруулалт танд үр ашигтай байх болно. Сайн найз нөхөд таатай нөлөө үзүүлж мэднэ. Үнэт эдлэл, эд хөрөнгө худалдан авах бол гадаад гял цал байдлыг бус чанар, хийц зэргийг илүүд үзэх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд асуудал тулгарна. Үр хүүхэдтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Сарын сүүл рүү бусдад амлалт өгөхгүй, бичиг баримттай холбоотой үйл ажиллагааг хэт хурдтай явахгүй байхыг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүс болон өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүснэ. Ганц бие хүмүүс санаандгүй учирсан хүндээ сэтгэл алдрах, хоосон найдлага тавьсны хэрэггүй гэж од эрхэс анхааруулж байна. Өөрийн мэдрэмжийг сайжруулахын тулд янз бүрийн арга хэрэглэх бололтой. Бүгдийг дотроо бясалган, элдэв зүйлийг туршиж үзэж магадгүй. Сэтгэл санааны байдлаас шалтгаалан таны дотоод болон гадаад нөөц боломж илрэн гарах тул өөртөө маш их анхаарал тавьж шинэчлэл, өөрчлөлтийг хий.
Мэлхий: Энэ сарын эхээр ихэнх ажил тань бүтэх бололтой. Од эрхэс ивээж байгааг та мэдрэх болно. Таны амжилт бүтээл найдвартай ар тал болж, ажлаа хийх боломжоор бүрэн хангаж байгаа гэр бүлээс их хамаарахаар байна. Харин шинэ салбарт хүч үзэх нь энэ цаг үед эрсдэлийг дагуулж болзошгүй. Хөндлөнгийн нөлөөнөөс аюулгүй байдлаа хамгаалах шаардлага гарна. Таны хайхрамжгүй байдлаас үүдэлтэй алдаа гарч болзошгүй. Төлөвлөөгүй зарлага, үрэлгэн байдлаа засахгүй бол ойрын хугацаанд үүсэж болох хямралын эхлэл болж мэдэх юм. Сарын дунд үед сэтгэл санаа хямрах юм бол таны бие махбод тавгүйрэх явдал гарахаар байна. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг од эрхэс танд зөвлөж байна. Элдэв эрсдэлтэй зүйлд гар бие оролцох нь амжилт олохгүй гэж ойлгож болно. Санхүүгийн тогтвортой байдлаа алдахгүйн тулд хэтэрхий их зарлага гаргахгүй байхыг хичээ. Ойр дотнын найз тань таны ажил амьдралд үнэлж баршгүй тус хүргэнэ. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах нь сайхан санагдана. Гэхдээ шинэ танилтай болоход тийм ч тохиромжтой бус байж мэднэ. Хайр сэтгэлийн шинэ харилцаа үүсгэхэд ч тохиромжтой цаг үе биш бололтой. Энэ сарын сүүл рүү ч эрүүл мэндийн байдал доройтох магадлалтай. Бие сул дорой байгаа хүмүүс ямар нэгэн өвчний зовуурь мэдэрнэ. Ажлын төлөө улайран зүтгэхдээ бусад зүйлийг цалгардуулж болохгүй. Өөрийн хариуцсан зүйлийг цалгардуулж, өгсөн амлалтдаа хүрэхгүй бол таны нэр хүнд тэр хэмжээгээр буурна гэдгийг санаарай. Таагүй мэдээ, ургашгүй үйлдлээсээ болж уур бухимдлаа барьж дийлэхгүйд хүрч болзошгүй. Энэ үед бүхий л үйл ажиллагаа шударга хариуцлагатай, зохион байгуулалттай байхыг танаас шаардах болно. Нийгмийн сайн сайхны төлөө хийсэн сайн дурын үйл ажиллагаа амжилттай, үр дүнтэй болно. Өөрийн алдааг ухамсарлах чадвар өндөрсөн, энэрэнгүй хүнлэг нэгэн болохыг хүснэ. Энэ үед бусдыг өршөөн уучлах таны хувьд хамгийн чухал зүйл байна.
Арслан: Сарын эхээр танд сонирхолтой байгаа бол ямар ч төрлийн ажил барьж авсан амжилттай байх бөгөөд саад тотгор гарч ирсэн ч даван гарна гэдгийг од эрхэс зөгнөж байна. Бүхий л оюун ухаан, авьяас чадвараа гарган ажиллах чадвар болон сэтгэл танд дүүрэн байна. Таны бусдыг татах чадвар нэмэгдэх болно. Энэ нь амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлүүдийг давахад тус болно. Магадгүй ажил хэргийн шугамаар сонирхолтой хүнтэй танилцана. Энэ нь одоо биш ч алсдаа тус нэмэр болох болно. Худалдаа наймааны ажил дээр туршлагатай хэн нэгний өгсөн зөвлөгөөг анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Ганцаараа шийдэж чадахгүй бол итгэлтэй, ойр дотнын хүнтэйгээ сайтар ярилцаарай. Харин аз эзэнд сохроор итгэж, харанхуй нүүдэл хийж болохгүй. Оюуны хөдөлмөр эрхэлдэг болон урлагийн салбарт ажилладаг хүмүүст таатай байна. Таныг маш ихээр баярлуулах ямар нэгэн үйл явдал тохионо. Сарын дундуур мөнгө санхүүгийн байдлаа дээшлүүлж, ашиг орлого арвинтай болох боломж гарна. Харин эрүүл мэндийн хувьд асуудал гарвал мэргэжлийн эмчид хандаж, өвчнөө бүрэн оношлуулахыг зөвлөж байна. Эрүүл мэндэд үүссэн асуудлыг хайхралгүй бүү орхи. Хүн бүртэй ойлголцож, нэг шийдвэрт хүрэх боломж бараг байхгүй гэдгийг од эрхэс сануулж байна. Таны төлөвлөгөө зарим нэг талаар өөрчлөгдөж магадгүй гол хүслээ биелүүлж чадна. Сарын сүүлчээр аль болох тайван байдлаа хадгалахыг од эрхэс танд зөвлөж байна. Оюунлаг хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд ачаалал өндөртэй байх ч төлөвлөсөн ажлынхаа ард гарна. Сэтгэл санааны хувирлаа хэтэрхий ил гаргасны хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Шинэ ажил танд таатай үр дүн авчрахгүй байж мэднэ. Гэрээ хэлэлцээр, бичиг цаасны ажилд анхаарлыг бүрэн төвлөрүүлэх юм бол оногдсон үүрэг хариуцлагаа умартахгүй байж чадна. Өөртөө төлөвлөөгүй зардал бүү гарга. Таны сэтгэл татах чадвар эргэн тойронд байгаа хүмүүсээ гайхшируулна.
Охин: Энэ сарын эхээр санаа муутай хүмүүс болон дээд албан тушаалтны зүгээс дарамт шахалт, саад тотгор ирж болзошгүй. Хийж буй зүйлдээ жижиг гэлтгүй алдаа гаргавал зорилгодоо хүрэх цаг хугацаа хойшлох болно. Алдаа гаргавал албан тушаал дэвших, шагнал авах найдлага байхгүй болох тул дэмий үйлдэл хийх хэрэггүй. Амьдралын зөв хэмнэлд суралцах шаардлага ихэснэ. Хэрэглэх хоол хүнсээ сонгохдоо эрүүл мэндэд ашиг тустай талаас нь сайтар бодолцож байхыг зөвлөж байна. Өөрийгөө ажилд хайрлалгүй зориулсан хүмүүсийн эрүүл мэнд хямрах магадлалтай тул бүхий л анхаарлаа тайван амрахад зориул. Сарын дунд үед олны дунд анхааралтай байхгүй бол таагүй нөхцөл байдал үүснэ. Шинэ танилтайгаа хэтэрхий илэн далангүй байхаас зайлсхий. Өөрийн үйлдэлдээ хянамгай, шүүмжлэлтэй хандахгүй бол алдааг тань отож байгаа муу санаатай хүний олз болж мэднэ. Үнэтэй эд зүйл худалдан авахаар зэхэж байгаа бол гэнэтийн сонголт хийх хэрэггүй. Сарын сүүл рүү зочид хүлээж авах, төрөл садантайгаа эсвэл дотнын найз нартайгаа уулзах нь сэтгэлийн тааламжтай байдал авчирна. Харин эсрэг хүйстэнтэйгээ болгоомжтой харьцаарай. Урлаг соёл, шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүст таатай байх бөгөөд энэ салбарынхан амжилт гаргах магадлал өндөр байна. Эртнээс төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд олон хүний хүч хөдөлмөр шаардагдаж магадгүй. Тэднийг зөв зохион байгуулж чадвал үр дүн нь хурдан ирэх болно. Хамт олон болон өөрийгөө хүрээлж буй хүмүүсийг удирдахад хялбар байна. Өөрийн бардам зангаа орхиж нэрэлхэх зүйлгүйгээр бусдаас тусламж хүс.
Жинлүүр: Энэ сарын эхээр од эрхсийн тааламжгүй нөлөөнөөс хамаарч янз бүрийн саад бэрхшээл тохиож болзошгүй. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрт байгаа бүх бололцоог ашиглах шаардлага гарна. Ашиг авчирч болох худалдаа наймаанд ихэнх анхаарал, хүч хөдөлмөрөө зориулах бололтой. Өндөр үнэлгээтэй ажлын салбарт ажилладаг хүмүүс одоогийн нөхцөл байдлаа сайжруулах боломж гарч ирнэ. Мөнгө төгрөгөө хий дэмий зүйлд үрж цацах нь таныг санхүүгийн асуудалд унагаж болзошгүй. Сарын дунд үед ашиг хонжоо олох зорилгоор мөрийтэй тоглоом, азын сугалаанд оролцох ч хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдлаа нягталж үзвэл хөрөнгө оруулагч хайх хэрэг гарч мэдэх юм. Өөртөө хэцүү үүрэг даалгаврыг бий болгох, олон ажлыг нэгэн зэрэг хийх гэж бүү хичээгээрэй. Уран сэтгэмж, ирээдүйн төсөөлөл тань урам зоригийг өгөх болно. Өөрийн авьяасаа бүтээлчээр ашиглах хэрэгтэй. Өмнө хийсэн ажил тань амжилттай болж бодсоноос илүү ашиг орлого олж магадгүй. Учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ямар нэгэн алхам хийхэд маш тохиромжтой байна. Хувийн амьдралд өөрчлөлт гарахыг од эрхэс зөгнөж байна. Зарим өөрчлөлт нь танд ойлгомжгүй санагдан, таалагдахгүй байж магадгүй ч тэгтэл санаа зовох зүйл биш байна. Сарын сүүл рүү олон нийтийг хамарсан ажилд оролцох, эрдэм шинжилгээний судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа амжилттай болно. Байгууллага, хамт олны дунд зохион байгуулсан үйл ажиллагаа сэтгэлийг сэргээх, урам зориг өгөхүйц байж чадна. Хуучинсаг биш орчин үеийн шинэлэг арга барилыг ашиглан, өөрийн санаж бодсон зүйлээ амжилттай хэрэгжүүлээрэй. Хувийн бизнес эрхлэгч нар төрийн байгууллагатай холбоотой үйл ажиллагаанд оролцох бол илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Дотнын хүнтэйгээ харьцахад таатай. Хосууд бие биедээ сэтгэл хангалуун байх ба аз жаргалтай тайван сайхан уур амьсгал дүүрэн байна. Бусдад буян үйлдэх, тусалж дэмжих нь танд эргээд үр шимээ өгөх болно. Та өөрөө ч бусдын санаачилсан ажилд хүндэтгэлтэй хандаж, өөрийн боломжоор хүн бүрд туслахыг хичээ.
Хилэнц: Сарын эхээр худалдаа наймааны ажилд ээлтэй байхаас гадна таны төлөвлөж байсан болоод дутуу үлдээсэн үйл хэрэг амжилттай биелнэ. Алба амины бүх зүйлд хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Ялангуяа өөрийн зорьсон салбар, чиглэлдээ хүрээллээ нэмэх үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвлөж байна. Олны хэл ам, хэрүүл шуугианаас аль болох хол байхыг хичээ. Үзвэр үйлчилгээний газар очихгүй байхыг зөвлөж байна. Албаны ажил хэрэг дээд зэргийн эрч хүч, үр ашигтай ажиллагааг шаардах бөгөөд энэ хирээрээ маш их хариуцлагатай байхыг хүсэх болно. Өнгөрсөн бүхнээ дүгнэж, алдсан алдаагаа давтахгүй байхыг хичээ. Танд томоохон азын сугалаа биш ч гэлээ хийсэн хөдөлмөрийн үр шим, ашиг орлого ирэх болно гэдгийг од эрхэс амлаж байна. Хайртай хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай. Зөвхөн яг одоо хийж буй ажилдаа л бүхий л анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Одоо алдсан зүйлээ ирээдүйд гүйцэх хэцүү байх болно. Таны биеэ авч явах байдлаас хамаарч аливаа харилцаа амжилт олох эсэх нь тодорхойлогдоно. Санхүүгийн байдлаа сайжруулж, нийгэмд эзлэх байр сууриа бататгах тал дээр анхаар. Харилцааны тал дээр бага зэргийн асуудал гарна. Гэсэн ч таны далд авьяас чадвар тодорч эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татаж чадна. Сарын дундуур ажлын байран дээр танд сайнаар нөлөөлөх эерэг өөрчлөлт ажиглагдана. Мөн хувийн амьдралд тань сайн сайхан өөрчлөлтүүд гарч магадгүй тул үүнд бэлэн байх хэрэгтэй. Амьдралын эрч хүч ихээхэн нэмэгдэнэ. Сарын сүүлчээр үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс ачаалал ихтэй ч үр бүтээл сайтай байхаас гадна нүдэнд харагдахуйц ашиг шим олж чадна. Гэвч таны тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсэж магадгүй. Бүх зүйл таны ааш аягаас ихээхэн шалтгаална гэдгийг санаарай. Ганц бие хүмүүс гадуур гарч олны дунд байхад тохиромжтой үе. Аливаа асуудлыг шийдвэрлэх явцад хүндрэл бэрхшээл тулгарах ч шантарч замаасаа хазайлгүй эхэлснээ дуустал хийхийг од эрхэс танд зөвлөж байна. Ажил дээрээ далд явуулга маягийн зүйл гаргахгүй байхыг зөвлөж байна. Таны буруу үйлдэл албан тушаал ахиж дэвшихэд сөргөөр нөлөөлөх болно. Оюуны хөдөлмөр эрхлэгч хүмүүст таатай байх бөгөөд мэргэжлийн ажилдаа азтай одтой байхыг билэгдэж байна.
Нум: Энэ сарын эхээр найдваргүй харилцаа холбоонд их итгэж болохгүй. Худал хуурмаг байдал, хоосон атаархал зэргээс болж бүх зүйл эмх замбараагаа алдах болно. Бие махбод тавгүйрхэх, хямарч сульдах үзэгдэл тохиож болох ч сэтгэл санаагаар өндөр байх юм бол ноцтой асуудал болохгүй. Эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарах үед цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Аливаа адал явдал, гэнэтийн өөрчлөлтөөр таагүй зүйл тохиолдож болзошгүй. Шинээр төлөвлөсөн ажил хэрэг ихээхэн хөрөнгө мөнгө шаардах тул бусдаас тусламж хүсэж, хөрөнгө оруулалт хайх бололтой. Хийж байгаа ажлаасаа өөр чиглэлээр мөнгө олох гэж хичээх нь амаргүй зүйл гэдгийг од эрхэс анхааруулж байна. Сарын дунд үед анхаарал болгоомжтой байхгүй бол хэл аманд өртөх магадлал өндөр. Эрсдэлтэй худалдаа наймааны ажилд одгүй байхыг анхааруулж байна. Чухал бичиг цаасны ажил эсвэл санхүүгийн зарцуулалтаа хэн нэгэнд даатгаж найдах нь томоохон алдагдалд оруулж болзошгүй. Хайр сэтгэлийн холбоо харилцан тэнцвэртэй, эвтэй найртай байна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Сарын сүүл рүү ажлын байраа өөрчлөх, огт мэдэхгүй салбарт ажиллах гэж яарах хэрэггүй. Олон нийттэй харилцах болон хөл хөдөлгөөн ихтэй газраар очихоос зайлсхий. Шинээр хүнтэй танилцах нь ч тохиромжгүй бөгөөд танд муугаар нөлөөлж болохуйц нэгэн байх болно. Таны хувьд гэр бүлийн уур амьсгал юу юунаас илүү чухал байх бөгөөд хэн нэгний зохисгүй үйлдлээс болоод асуудал үүсэх талтай. Ойр дотнын хүмүүстэй харилцахдаа өөрийн сэтгэл санааны илрэлийг хяналгүй, дураараа аашлах хэрэггүй. Хүч чадал, нөөц боломжоо буруу дүгнэх хэрэггүй. Ажлын ачааллаа тохируулан, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Төрийн албан тушаалтны эрх ямба хүнд суртлын эсрэг тэмцэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бололтой. Хэрэгцээтэй эд зүйлсийг худалдан авах хүсэл нэмэгдэнэ. Гэхдээ зайлшгүй шаардлагатай зүйлийнхээ жагсаалтыг гарган юу хэрэгтэй байгаагаа төлөвлөж байж, зарцуулалт хийгээрэй.
Матар: Энэ сарын эхээр эрүүл мэндийн асуудал гарвал таны сэтгэл санаанд ихээхэн нөлөөлнө. Сүүлийн үед ачаалал ихтэй ажиллаж байгаа бол амралтыг чухалчилж өөртөө тодорхой цаг зав зарцуулж, эрсдэлд орохгүй байх тал дээр урьдчилан сэргийлээрэй. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд албан тушаал ахих боломж гарна. Мөнгө санхүүгийн дэмжлэг авахаар хандсан хүсэлт шийдвэрлэх шатанд хүлээн зөвшөөрөгдөх магадлалтай. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын адал явдал үргэлжилнэ. Сонирхол татах хэн нэгэн танд сэтгэлээ илчлэх болно. Сарын дунд үед гэр бүлийн харилцаа тогтворгүй байгаа бол харилцан ярилцах нь ойлголцох боломжийг өгнө. Харин ганц бие хүмүүс амьдралын ханиа сонгохдоо хайнга хандах хэрэггүй. Амьдралаа өөрчилж болохуйц шинэ мэдээлэл олж авах боломжтой. Таны бусдад хэт найддаг зан томоохон асуудал үүсгэж болзошгүй. Төрийн албаны байгууллагатай харьцахад тохиромжтой байна. Ямар ч нөхцөл байдал үүссэн бодит байдалтай нүүр тулж, асуудлыг олон талаас нь харах зайлшгүй шаардлагатай. Сарын сүүл рүү сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байвал бясалгал хийх, өөрийгөө сонсох зэргээр сэтгэл оюуны ариусал, тайвшралыг олж авахыг хичээ. Амьдралын сайхан дурсамжаа баяжуулах юм бол уран бүтээл туурвих онгод хийморь сэргэнэ. Найз нөхдийн дэмжлэг танд маш их эрч хүч, урам зориг бэлэглэнэ. Мэргэжлийн үйл ажиллагаанд од эрхэс амжилтыг амлаж байна. Ойр тойронд үүссэн таагүй мэдээллийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Таныг гэсэн ойр дотнын хүмүүсийн хандалт ихсэх боловч тэр бүрд тусламж дэмжлэг үзүүлэх боломж бололцоо дутагдана. Хайр дурлалын ээдрээтэй харилцааг зохицуулах хэцүү байх боловч хүндрэлийг давах боломжийг таны шударга бөгөөд өөрийгөө ялах чадвар өгнө. Хайртай хүнтэйгээ сайхан харилцаагаа хэвээр авч үлдэх нь энэ цаг үед хамгийн чухал гэдгийг санаарай. Эрүүл мэндийн бага сага асуудал гарч мэднэ.
Хумх: Сарын эхээр сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх ба хувийн амьдрал ч мөн тааламжтай уур амьсгалтай байна. Өөдрөг байдлаа алдахгүй, эрч хүчээ үргэлж хэрэгтэй зүйлдээ зарцуулж ашиглаж байхыг зөвлөж байна. Бүх төрлийн харилцаа холбоо бэхжих тул тодорхой хэмжээний ашиг тусаа өгнө. Ойрын хүсэл мөрөөдөл тань бодитоор биелэх нь таатай мэдрэмжийг өгөх болно. Түншлэх байгууллагуудаа нэг зохион байгуулалтад оруулах үйл ажиллагаа явуулахад таатай байна. Хэрэв өөрийнхөө байр суурийг бататгахыг хүсвэл одоогийн эрч хүчээ алдах хэрэггүй. Хувийн амьдралд үүсэх асуудал багагүй хөрөнгө мөнгө шаардах болно. Хувийн амьдралдаа өнгөрсөнд болсон болон ирээдүйд болж өрнөх үйл явдалд үнэн бодитоор дүгнэлт хийж чадсан тохиолдолд гэр бүлдээ амар тайвныг олж авна. Эрүүл мэндийн тал дээр анхаарахгүй орхиж болохгүй асуудал тулгарч болзошгүй. Хуучны танил гэнэтийн байдлаар гарч ирнэ. Энэ нь таны амьдралд багагүй өөрчлөлтийг оруулж магадгүй. Аз туршиж ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Мөн хэт ширүүн авирлах, бусдаас онцгойрох гэж оролдох хэрэггүй. Хайртай хүндээ бүх анхаарал халамжаа зориулснаар та тайвшралыг олж авна. Сарын дундуур од эрхсийн нөлөө таны хувийн дотно харилцааг тодотгож, хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах чин хүсэл хүчтэй төрж эхэлнэ. Хүсэл мөрөөдөл тань бодит байдал болон хувирч магадгүй юм. Ажил хэрэг маш их анхаарал, төвлөрлийг шаардаж байна. Сэтгэл санааны байдал нь ойр орчныхоо нөлөөг мэдрэхгүй байх нь зөрчил үүсгэхэд хүрч магадгүй. Харин сарын сүүлээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд болгоомжтой хандаарай. Санхүүгийн томоохон асуудлаас сэргийлэхийн тулд тооцоолоогүй зардлууд мөн ашиггүй худалдан авалтуудаас татгалзах хэрэгтэй. Хамт олонтойгоо зарим зүйл дээр санал нэгдэж чадахгүй байгаа бол түүнийгээ нэг тийш болгон шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарах бололтой. Танд нарийн мэргэжилтний эсвэл удирдлагын зүгээс гаргах шийдвэр хэрэг болж мэднэ. Аливаа ажлыг ул суурьтай бодож шийдвэрлэх нь амжилтад хүрэхэд түлхэц болох болно. Асуудлыг өөр өнцгөөс харахад нөлөөлөх шинэ танилтай учирна. Хайр сэтгэлийн харилцаа нь танд баяр хөөр , өөртөө итгэх итгэлийг өгөх болно. Эцэг эх, ахмад настай хүмүүстээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүл.
Загас: Энэ сарын эхээр соёл урлагийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд амжилт бүтээл арвинтай байна. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болон худалдаа арилжаа хийхэд тохиромжтой. Удирдах шатны болон төрийн байгууллагад хандахад тохиромжгүй. Хүнд суртал таны үнэт цагийг үр ашиггүй үрэх болно. Хувийн бүтээлч байдал нэмэгдэж авьяас чадвараа гайхуулна. Сүүлийн үед амжуулж чадаагүй аж ахуйн ажлуудаа хийх, гэр орноо тохижуулах зэрэгт бүхий л анхаарлаа хандуулна. Янаг амрагийн түр зуурын харилцаа таны амьдралыг дэнжгэнүүлж, та буруу сонголт хийж магадгүй. Ганц бие хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөх бололтой. Сарын дунд үед амьдралын эрч хүч бага зэрэг буурна. Санаачилсан ажил бүтэлгүйтэж мэднэ. Улс төр, нийгмийн харилцаатай хамааралтай ажилладаг хүмүүсийн ар тал баталгаа муутай байвал ямар нэг үйлдлийн золиос болж мэднэ. Өрсөлдөгч олонтой салбарт хүч үзэхээр шийдсэн бол бүхий л нөхцөл байдлыг бүрэн судалж хөдлөхгүй бол эрсдэл их байхыг анхаар. Найз нөхдийн харилцаа хэн нэгний нөлөөнөөс болж сэвтэж, хөндийрч магадгүй. Ажил хэргийн хувьд үүссэн нөхцөл байдлын улмаас тохиролцоонд хүрэх, зөвшилцөх шаардлага тулгарч магадгүй тул та үүнд бэлэн байгаарай. Сарын сүүл рүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Өөрийн бодит бололцоог зөвөөр үнэлж дүгнэх цаг иржээ. Ач холбогдолтой бичиг баримтад алдаа эндүүрэл гарч болзошгүй. Албан томилолтоор явах ажил түр хойшлогдоно. Хувийн амьдралд үүссэн асуудал санаснаар бүтэхгүй тул та сэтгэл гонсойно. Ялангуяа хайр дурлалын адал явдал тийм ч таатай биш байна. Хэрэв танд ямар нэгэн ашигтай, шинэ санаа төрсөн бол түүнийгээ өөрийн болгох, бодит ажил болгох тал дээр хурдан арга хэмжээ аваарай. Гэхдээ санасан зорьсон зүйлээ заавал хийх гэж зүтгэх эсвэл ялих шалихгүй зүйлийг ч өөрийн зөв болохыг батлах гэж оролдох зэрэг нь таныг илүү ядраана.
2024-11-01
Bayrlalaa amjilt