Дорнод аймгийн Матад сумын хөрөнгө оруулалтаар Хилийн цэргийн 0306 дугаар ангид найман айлын орон сууцыг хилчид өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулан алба хаагчдадаа хүлээлгэн өглөө. Орон сууцны нээлтэд Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа Ц.Батбаатар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Ганбаатар нар болон хилчид оролцлоо.