Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНСУ-ын нийслэл Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах, аврах ажиллагааны болон эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгосон. 

Өнөөдөр тус автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж, дарга, хурандаа А.Дашням Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдад автомашины түлхүүрийг гардуулан өглөө.  

 Эдгээр автомашин нь гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах, яаралтай түргэн тусламж, ой, хээрийн түймэр болон өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах зориулалттай, гал түймэр унтраах автомеханик шатны автомашин нь 40 метр өндөрт сунадаг бөгөөд өндөр даралтын лафетны хошуугаар тоноглогдсон байна.

Таны сурталчилгаа