МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг өнөөдөр Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч Д.Болормаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ирэх оны 2 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд БНХАУ-ны Харбин хотноо болох Азийн өвлийн спортын наадмын бэлтгэл ажлын тухай хэлэлцэж, баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллахаар санал солилцов.
Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг өвлийн спортын төрлүүдийн баг тамирчдыг нэгдсэн бэлтгэл сургуулилтад хамруулах үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэхээ илэрхийллээ.