Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 20:00 цаг орчимд Яармагийн замд ачааны машин суудлын авто машинтай мөргөлдсөн осол гарчээ. Хэргийн талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгээр Архивын ерөнхий газрын замд ачааны авто машин суудлын тэрэгтэй мөргөлдсөн осол бүртгэгдсэн. Ослын улмаас нэг хүн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн. Ачааны авто машины жолоочийг согтууруулах зэрэг тогтоох багажаар шалгахад 1.65 зэргийн согсолттой гарсан” гэв. 

Таны сурталчилгаа