Цаг үеийн мэдээ

Хүүхдийн төв номын сангийн фонд баяжилт хийгдлээ. Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  “Зуун жилийн зуун бүтээл - БНХАУ-ын хүүхдийн уран зохиолын цуврал” номын Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах  ёслол, ном хандивлах үйл ажиллагаа өнөөдөр Хүүхдийн төв номын санд зохион байгуулагдлаа. 

Хоёр улсын дипломат харилцаа тогтоосноос хойш ном, хэвлэл, соёлын  салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн олон улсад хэвлэгдсэн “Зуун жилийн зуун бүтээл” шилдэг цувралыг Монголын хүүхэд багачууд эх хэл дээрээ унших боломж нээгдэж байна. 

Эдгээр хандивын номуудыг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд, номын сангууд, уншлагын танхимууд зэрэг байгууллагад үнэ төлбөргүй хандивлах юм.

Таны сурталчилгаа