Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны аравдугаар сарын байдлаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 229 удаагийн 442 цагийн сургалтад 13984 оролцогчийг хамруулж, 801 иргэнд 201 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө.
Улмаар нийслэл, дүүргээс 839, аймаг орон нутгаас 219, гадаад улсаас нэг буюу нийт 1059 өргөдөл, гомдол хүлээн авч холбогдох ажиллагаа хийлээ.
Энэ хүрээнд гомдол, мэдээллийн мөрөөр 26 удаагийн, Комиссын гишүүний санаачилгаар 57 буюу нийт 83 удаагийн хяналт шалгалт хийж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр Комиссын гишүүний дөрвөн зөвлөмж, Комиссын нэг саналыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн 35 актад 1982 санал хүргүүлсэн бол 17 судалгаа, дүн шинжилгээний 17 ажил гүйцэтгэлээ.