Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 12 зурхайг танилцуулж байна.  

Хонь: Энэ өдөр нөхцөл байдлыг урьдаас тааварлахын аргагүй байна. Хэрэв эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах байдал гаргах юм бол байр суурь тань эрсдэлд орно. Алдаа гаргах эсэх нь танаас л шалтгаална гэдгийг санаарай. Хэсэг хугацаанд ганцаараа байж тайвшрах, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх зэргээр асуудлаа шийдээрэй. 

Үхэр: Улс орны төрийн байгууллагуудын нөхцөл байдал нэлээд төвөгтэй байж мэднэ. Асуудал дагуулсан салбар олон болж хувирна. Таны хүсэж байгаа боломж нь үүсэх нөхцөл байдлаас үүдэн бүрхэг болно. Таны орлогоос давсан зарлага гарах нөхцөл үүсэж мэдэх юм. Шинэ нөхцөл байдалд зохицох чадвар хир байхаас цаашдын ирээдүй тодорхойлогдоно. 

Ихэр: Өөрийн авьяас чадвараа дайчлан, хамгийн сайн хийдэг зүйлээ амжуул. Аливааг эергээр харах нь сэтгэл зүй болоод мөнгө санхүүгийн хувьд ханамжтай болоход тусална. Бусдад өөрийн авьяас чадвараа нэрэлхэлгүй харуул. Урам зоригийг нэмэгдүүлэх ямар нэгэн зүйл хийж, өөрийгөө нүүр бардам илэрхийлэн харуулаарай. 

Мэлхий: Хөндлөнгийн нөлөөнөөс аюулгүй байдлаа хамгаалах шаардлага гарна. Өнөөдөр урьдаас төлөвлөөгүй ажил хийх хэрэггүй. Энэ үед гэнэтийн үйлдэл саад бэрхшээл авчирч мэднэ. Таны хайхрамжгүй байдлаас үүдэлтэй алдаа гарч болзошгүй. Туйлын болгоомжтой байх нь юу юунаас илүү чухал байна. 

Арслан: Хувийн амьдралаа босгохын тулд санхүүгийн хувьд бие даасан байх хэрэгтэй тул танаас маш их тэвчээр шаардана. Өөрт оногдсон ажлаа гүйцэтгэхдээ өндөр үүрэг хариуцлагаа сайн ухамсарла. Хувь хүний ухамсарт байдал, ухаалаг зан чанар шантарч буцахгүй зүтгэх үндэс байх болно. Таныг сэтгэлээр унагахгүй байх хангалттай олон азтай явдал хүлээж байна. 

Охин: Өнөөдөр сайхан үг, найрсаг занг мэдрэх нь таны хувьд таатай байх болно. Энэ өдрийн гол дүр мэт сэтгэгдэл төрүүлэх таатай нөхцөл байдал таныг бүрхэнэ. Харин гэр бүлийн харилцаанд үүсэх бага зэргийн хардлага нь хэрүүл тэмцэл авчирч магадгүй тул асуудлыг даамжруулах хэрэггүй. Харилцан ойлголцох боломж гарвал түрүүлж буулт хийхээс бүү татгалз. 

Жинлүүр: Товлосон ажлаа бүтээхэд түргэн зан, буруу бодол тань сөргөөр нөлөөлж магадгүй. Бусдын үгээр үг хийж, өөрийгөө ч эргэн тойрныхоо хүмүүсийг ч эвгүй байдалд оруулах үйлдэл хийх хэрэггүй. Сэтгэлийн амар амгалан байдлаа хадгалахыг хичээгээрэй. Ирээдүйд хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, хувийн амьдралынхаа боломж нөхцөлийг сайжруулахад илүү анхаар. 

Хилэнц: Та ойр дотнын хүмүүсээ анхаарч чадахгүй байгаа бол үнэнтэй эвлэрэх хэрэгтэй. Таны гаргасан алдаа тэдний сэтгэлийг ихээхэн зовоож байгааг ч мэдрэх хэрэгтэй. Тэвчээртэй, тууштай байж, зорьсон зорилгоосоо няцах хэрэггүй. Танд томоохон азын сугалаа биш ч гэлээ хийсэн хөдөлмөрийн үр шим, ашиг орлого ирэх болно гэдгийг од эрхэс амлаж байна. 

Нум: Өөрийн үзэл бодлоос татгалзах нь зүрх зориг муутайгаа харуулсан дутагдал болж мэднэ. Ямар нэг эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүний өмнө ч та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Аливаа хэлэлцээр тохиролцоог амжилттай явуулах гол үндэс нь зөв үзэл санаа байх болно. Санхүүгийн аливаа ажиллагаа нь их хичээл зүтгэл гаргаснаар бүтэмжтэй байх боломжтой. 

Матар: Санаа нийлсэн хүнтэйгээ ажил явуулах боломж гарна. Хийх дуртай зүйлээ хэрэгжүүлэх мөрөөдөл тань биелж магадгүй. Олон үйл явдлын өрнөлөөс шалтгаалан сэтгэлийн хөөрөлд автах, хэт баярлах зэрэг нь бодлогогүй үйлдэл хийхэд хүргэнэ. Ялангуяа мөнгөө хамаагүй үрэх юм бол дараа нь харамсах байдалд оруулна. 

Хумх: Таны идэвх санаачилгатай байдал, хичээнгүй хөдөлмөрч зан удирдлага болон хамтран зүтгэгч нарт өндрөөр үнэлэгдэх болно. Хэрэв өөрийнхөө байр суурийг бататгахыг хүсвэл одоогийн эрч хүчээ алдах хэрэггүй. Хувийн асуудлаа ямар нэгэн байдлаар албан ажил хэрэгтэйгээ хутгах юм бол ээдрээтэй нөхцөл байдал үүсгэх тул үүнээс урьдчилан сэргийлээрэй. 

Загас: Хувийн амьдралд гарах өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүсийн амьдралын хэмнэл өөрчлөгдөх бололтой. Сэтгэлтэй хүнтэйгээ амьдралаа холбохоор шийдэж магадгүй. Эд материалын тал дээр нөхцөл байдал дээшлэх байх. Удаан хугацаанд хүлээж байсан үр дүн ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Харин холоос ирэх мэдээлэл илүү хянамгүй байхыг шаардана. 

Таны сурталчилгаа