Цаг үеийн мэдээ

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2024.11.05/-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг уншиж танилцууллаа. Тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Ганмаа тогтоол шийдвэр гаргах явц, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг малчид, оюутан гэх бүлгүүдийг эрт илрүүлэгт хэрхэн хамруулах талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа сангийн чөлөөт үлдэгдлийн хүүгийн орлого, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат үндэсний зөвлөлийн гишүүдийн дүрэм, УИХ-ын гишүүн С.Зулпхар эрүүл мэндийн даатгалын сангийн орлого зарлагын бүтэц, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрт илрүүлгийн бодлого шийвэрүүдийн талаар асуулт асууж, хариулт авлаа.

Байнгын хорооны гишүүд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд хандаж санал санаачилгатай ажиллахыг хүслээ.

Таны сурталчилгаа