Цаг үеийн мэдээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Албан журмын даатгагчдын холбоотой хамтарсан сургалтыг энэ оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны хооронд зохион байгуулж, Улаанбаатар цагдаагийн хүрээний 300 алба хаагчдыг хамрууллаа.

Уг сургалтаар алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, хувь хүний хөгжлийг дэмжих, алба хаагч, ажилтны ёс зүй, байгууллагын сэтгэл зүй, Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Сургалтыг Шинжлэх ухааны академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, Олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих төвийн тэргүүн доктор Ш.Доржханд, Амьдрах Стратеги судлаач, докторант Д.Цэцэнбилэг, Албан журмын даатгагчдын холбооны Сургалт, сурталчилгаа хариуцсан менежер Б.Гүндэгмаа, Ёс зүйн академи Лектор Ж.Оймандах нарын эрдэмтэн багш, судлаачид удирдан явуулсан байна.

Таны сурталчилгаа