Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баян-Уул” гэдэг газарт автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 06:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Баянгол сумаас Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Lexus HS250h” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ ачааны автомашины араас мөргөж, жолооч Э /38 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 18 минут ажиллан эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.