Цаг үеийн мэдээ

Бизнес Франц байгууллагын цаг уурын чиглэлээр ашгийн үйл ажиллагаа явуулдаг хувийн байгууллагуудаа төлөөлдөг Prometeo ашгийн бус байгууллагаас Цаг уурын ажиглалт, хэмжилтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, мэдээлэл боловсруулалт, загварчлал, түгээлтийн технологийн чиглэлийн бизнесүүдээ дэмжих зорилгоор 2024 оны аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Төв Ази болон Кавказын 9 улсын цаг уурын байгууллагуудын төлөөлөгчдийг урин уулзалт зохион байгууллаа.  

Уулзалтад цаг уурын, ХАА-н цаг уурын, замын нөхцөлийн автомат станц үйлдвэрлэдэг Sterela, Pulsonic нэртэй 2 компани, аерологийн зонд үйлдвэрлэдэг MeteModem, аерологийн зондны бөмбөлөг хийлэх устөрөгч гаргаж авах тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Sagim, аянга цахилгаан илрүүлэх төхөөрөмж болон технологи үйлдвэрлэдэг MeteoRage, Францын цаг уурын байгууллагын гадаад бизнесийн үйл ажиллагааг явуулдаг Meteofrance International компани гэх мэт компанийн төлөөлөлтэй уулзаад цаашид хамтран ажиллах боломжуудаа харилцан ярилцаад ирлээ.  

Үүний нэг үр дүн нь 2025 онд MeteModem компани манай аерологийн 4 станцын газрын хүлээн авах станцыг үнэгүй шинэчлэн өгөхөөр боллоо. Үүний үр дүнд бид шинэ M20 загварын зонд хөөргөх боломжтой болох юм. 

Таны сурталчилгаа