Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх "Үндэсний Урлагийн Их Театр"-ын төслийн ажлыг эхлүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Энэхүү төслийн хүрээнд Үндэсний Урлагийн Их Театрын шинэ барилгыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд барихаар шийдвэрлэж, бүтээн байгуулалт хийх газрыг албан ёсоор сонголоо.  

Мөн үүнтэй зэрэгцэн Хүүхэд, залуучуудын Спортын Цогцолборын төслийг Сингапур улсын жишгээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо. 

Таны сурталчилгаа