Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн референт Ж.Нарантуяа, Дархан Уул аймаг дахь референт Э.Болортуяа, Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга, Төв аймаг дахь референт У.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын баривчлах байранд 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Тус шалгалтаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан иргэдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хэрэгжилт, мэдүүлэг авах өрөөний стандарт шаардлага хангаж буй байдлыг шалгаж, Комиссын гишүүн С.Дондов мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.
Тус баривчлах байранд хийгдсэн хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүний эрхийн зөрчлийг арилгуулах чиглэлээр Комиссоос холбогдох арга хэмжээг цаашид авч ажиллах юм.