Сүмогийн 68 дахь Их Аварга Асашорюү Д.Дагвадорж сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн багийн эзэн болж магадгүй гэнэ. Тэрээр өөрийн сошиал хуудсандаа сагсанбөмбөг тоглолт эхнэрийн хамт үзэж буй зургаа нийтэлж, тайлбар хэсэгт нь "Магадгүй тэр анхны эмэгтэй багийн эзэн байж магадгүй" хэмээн бичжээ.
Тэгвэл Монголын сагсанбөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлч Б.Хишигт энэ талаар "Сүмогийн 68 дахь Их Аварга Асашорюү Д.Дагвадорж YES TLG багийг хамтран эзэмшихээр сонирхож байгаа аж. Yes TLG багийн хувьд лигийн хамгийн залуу багуудын нэг бөгөөд энэ улиралд 4-4 амжилттай, хүснэгтийн дээгүүр явж байгаа юм" хэмээжээ.
Тун удалгүй Монголын сагсанбөмбөгийн YES TLG баг Аса циркт эзэн багийн хувиар тоглож магадгүй бололтой.