Цаг үеийн мэдээ

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VIII хурал энэ сарын 6-ны өдөр боллоо. 

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлтээ долоодугаар сарын 1-ны өдөр өгсөн бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын шат шатны хурлаар хэлэлцэж, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс чөлөөлөв.

Ийнхүү МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж байгаа МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч Б.Рагчаад МҮЭ-ийн холбооны ээлжит XXIV их хурал хуралдах хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг Ерөнхий зөвлөлөөс даалгав.

Таны сурталчилгаа