Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны “Усансанг”-ийн нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 10:51 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар алба хаагчдыг очиход "Самъяа" хийдийн хашаанд 6 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, “Note” автомашин шатаж байсныг унтраасан байна.

Таны сурталчилгаа